МЕТРО ЭКСПРЕСС- өөртөө үйлчлэх угаалгын цэг, Хими цэвэрлэгээ, Улаанбаатар, Монгол улс

Америкийн CHURCH & DWIGHT co., Inc албан ёсны төлөөлөгч  ARM & HAMMER брэндийн шинэ төрлийн хүчил төрөгч агуулсан • Угаалгын нунтаг, угаалгын шингэн • Нэмэлт угаалгын толбо арилгагч нунтаг, шүршдэг шингэн, гель , • Төрөл бүрийн толбо арилгагч нунтаг бодис • Хүүхдийн хувцасны толбо арилгагч нунтаг, толбо арилгагч шингэн • Хивсний үнэр дарагч, • Цэвэр модон шал, модон тавилга өнгөлөгч цэвэрлэгч • Ванны өрөөний цэвэрлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж өөрийн бүх салбаруудаар худалдаалж байна. ...

Угаалгын нунтаг, шингэн бодисууд
Бүтээгдэхүүн
Зориулалт хэрэглэх заавар, танилцуулга

ARM & HAMMER® Plus the Power of Oxi Clean® Stain Fighters, Powder Detergent Fresh Scent - Сэнгэнэсэн үнэртэй, 31 угаалгыг 35% -иар илүү нягтруулж 42 угаалга хийнэ. Хамгийн сайн цэвэрлэх арга 1. Хувцасаа ангилаад, температураа тохируулаад, машинаа усаар дүүргээд, хувцасныхаа тусгай тэмдэглэгээ зааврыг шалга. 2. Угаалгын машин руугаа бодисоо хэмжиж хийгээд хувцасаа хийнэ. 3. Том, хиртэлт ихтэй хувцас эдлэлд эсвэл том угаалгын машинд 3, дунд зэрэг бол 2 гэсэн хэмжээсээр хийнэ. Хүндрэлтэй толбо арилгах 1. Хувцасны өнгө будаг гардаг үгүйг шалгаж үзэх - Угаалгын нунтаг хийсэн халуун усанд хувцасныхаа далд хэсгийг дүрнэ. - Цэвэр усаар зайлж хатаана. - Өнгө нь өөрчлөгдөхгүй бол угааж болно. 2. Бүлээн устай угаалгын машинд угаалгын нунтагаа хэмжээстэй саваар дүүрэн хийгээд, толботой хувцасаа шөнөжин дэвтээнэ. Машиныхаа бохир усыг гаргаад дахин ус дүүргэж угаана эсвэл чийгтэй толбон дээрээ бодистой усаа түрхээд үрнэ, угаана.


Угаалгын шингэн бодис Хэрэглэх заавар: Их хэмжээний бохирдолтой, их хувцас эдлэлд бүтэн тагаар нь дунд зэргийн хэмжээтэй бол тагны дотор талын дээд хэмжээсээр хийнэ. Эхлээд машинаа усаар дүүргээд бодисоо хийгээд, хувцасаа хийнэ. Найрлагандаа: ARM & HAMMER Baking Soda агуулсан.


OxiClean versatile stain remover - Угаалгын олон төрлийн толбо арилгагч Oxi Clean нь хүчилтөрөгч агуулсан гайхалтай, хлоргүй, өнгө хадгалагддаг, таны гэр ахуйн болон угаалганд хамгийн хүчтэй толбо арилгагч. Угаалга болгонд дэвтээж хэрэглэгдэнэ. Шөнөжингөө дэвтээж хэрэглэвэл гайхалтай үр дүнтэй. Усанд сайн уусдаг, хүчил төрөгчийн бөмбөлөгүүд нь цэвэрлэгээг идэвхжүүлдэг. Таны угаалгын бодисны цэвэрлэх чадварыг сайжруулж усны pH хүчлэгийг нэмэгдүүлдэг, тусгай найрлагатай тул бохир зүйлийг зайлуулахад тусладаг. Үнэр будаггүй, өөр янз бүрийн зүйлгүй. Хэрэглэх заавар: Хувцас эдлэлээ арчлахдаа үргэлж болгоомжтой ханд. Бүтээгдэхүүний шошгон дээрх заавар санамжуудыг унш. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь туршиж үз. Торго, торгомсог материал, ноос ноолууран, савхи, илэг зэрэг материалд хэрэглэж болохгүй, зөвхөн хими цэвэрлэгээ (Dry clean only) гэсэн заавартай бол хэрэглэхгүй


Max Force® Power Pak's - Угаалгын толбо арилгагч нунтаг бодис - Зүлэг ногоо, хөлс цус, хоол хүнс, шороо шавар гэсэн 4 төрлийн толбо арилгагчтай. Угаалга бүрийг цэвэрлэгч, цагааруулагч, гялалзуулагч. Хамгийн үр ашигтай зөвлөгөө
1.    Боодолтой бодисоо шууд хийнэ, нээж, онгойлгож цэвэрлэгээ хийж болохгүй.  
2.    Хэрэглэж байх хугацаандаа гадна савны уутыг хаалттай байлга.
3.    Хлорт цайруулагч хэрэглэхгүй

Хэрэглэх заавар: ЗӨВХӨН УГААЛГАНД ХЭРЭГЛЭНЭ. Угаалга хийхдээ үргэлж үйлдвэрлэгчийн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Угаалгын нунтагаа 1 боодол Power Pak хамт угаалгын машиндаа хийж усаа дүүргээнэ\ татна\. хүчин чадал багтаамж ихтэй машинд шаардлагатай бол нэг боодол нэмж болно. Угаалга ч нэмж болно. Онцгой толбонуудыг дэвтээж арилгана, цагаан нь цагаанаараа өнгө нь өнгөөрөө хадгалагдана.
1.     Хувцасны цэвэрлэгээний зааврын дагуу усныхаа халууныг тохируулж 3–4 л    усанд угаалгынхаа бодсыг Power Pak 1 боодол хийнэ
2.    Нэмэлт бодис болон Pak-аа усанд нь сайтар холиод уусгана.
3.    1-6 цаг дэвтээгээд, зайлах эсвэл угаана.



OxiClean Max Force - Угаалгын толбо арилгагч нь Зүлэг ногоо, хөлс цус, хоол хүнс, шороо шавар гэсэн 4 төрлийн толбо арилгагчтай, бусад толбо арилгагчдыг бодвол хатуу, хатсан толбыг устгадаг.· Амилаза энзим – хоол хүнсийг материалаас нь хөндийрүүлнэ · Уусгагч\Surfactant – өөх тосыг уусгадаг. · Полимер – хир бохирдолыг бөөгнөрүүлж зайлах · Протийз энзим – цус зүлэг зэрэг уурагийн төрлийн толбоных Хэрэглэх заавар: Хувцас эдлэл Угаалгын бодистой хамт хэрэглэгдэнэ. Хувцас эдлэлээ арчлахдаа үргэлж болгоомжтой ханд. Торго, торгомсог материал, ноос ноолууран, савхи, илэг зэрэг материалд хэрэглэж болохгүй, мөн зөвхөн хими цэвэрлэгээ (Dry clean only) гэсэн заавартай бол хэрэглэхгүй. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь байнга туршиж үз. Янз бүрийн гялгар материалтай тод өнгийн хувцас эдлэл дээр удааж болохгүй. Бүтээгдэхүүний шошгон дээрх заавар санамжуудыг унш. Оролдоод үз урьдчилаад амжилт хүсье! 1. Боломжтой илүүдэл толбыг сайтар арилга 2. Нэвтэртэл нь толбо руугаа шууд шүрш 3. Зөөлөн үрэх юм уу толбоны хатуу эсвэл ямар байгаас хамаар ч 10 минут хүлээнэ. Ердийн угаалгаар тохируулж угаалгандаа хийнэ .


Max Force® Gel Stick - Толбо арилгагч гель Хувцас руу наалдсан гүн толбыг оролдож болохгүй. Эхлээд Шинэ Max Force® Gel Stick - ээр оролдоод үз. Толбо арилгахад тань туслана. Энэ бол онцгой хэрэгсэл. Өтгөн хэлбэрийн гель нь хувцасны материалын гүнд нэвтэрч орсон бохирдол толбыг задлан гаргадаг. Өнгийг найдвартай хамгаалдаг 4 төрлийн толбо устгагч агуулсан. 1. Амилаза энзим – хоол хүнсийг материалаас нь хөндийрүүлнэ 2. Уусгагч\Surfactant – өөх тосыг уусгадаг. 3. Полимер – хир бохирдолыг бөөгнөрүүлж зайлах 4. Протийз энзим – цус зүлэг зэрэг уурагын төрлийн толбоных Хэрэглэх заавар: Угаалгын нунтагтай хамт хэрэглэгдэнэ. Өнгөтэй, будсан, цагаан гээд бүх төрлийн угаалгын хувцас эдлэлд хэрэглэгддэг. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь байнга туршиж үз. Торго, торгомсог материал, ноос ноолууран, савхи, илэг зэрэг материалд хэрэглэж болохгүй, зөвхөн хими цэвэрлэгээ (Dry clean only)гэсэн заавартай бол хэрэглэхгүй. Бүтээгдэхүүний шошгон дээрх заавар санамжуудыг унш. 1. Боломжтой илүүдэл толбыг сайтар арилга 2. Гель ээ толбо руугаа шууд түрхээд дарж тараагаад материалаа үрнэ. Шаардлагатай бол дахин шахаж үрнэ. 3. Толбоныхоо хатуу эсвэл ямар байгаагаас хамаар ч зөөлөн үрэх юм уу 5-10минут хүлээнэ. 4. Хувцасаа тохиромжтой халуун бүлээн усанд угаана. Гелиэр арилгасан толбо маш сайн үр дүнд хүрдэг шинэ юм шиг болно. Зарим зэв, бэх, хлороор цайрсан хатаасан толбууд нь арилах боломжгүй. 5. Гель түрхээд угаалганд угаалгын бодистой хамт хийнэ. Ердийн угаалгаар тохируулж угаалгандаа хийнэ


OxiClean baby Stain Soaker - хүүхдийн хувцас болон бусад хувцас эдлэлийн янз бүрийн толбыг дэвтээгч. Таны хувцас эдлэл нь маш муухай толбо болвол энэ толбо арилгагчийг хэрэглээд маш гоё сайхан нь хэвээр харагдна. Хлоргүй, үнэргүй, өнгөгүй. Хамгийн их тохиолддог толбо: Хүүхдийн цагаан хэрэглэл, хүүхдийн хоол, жүүс г.м Бусад толбо: Угаах заавартай палаж хувцас эдлэл, хүүхэлдэйн хувцас, хүүхдийн ор дэрний цагаан хэрэглэл, гудасны өнгө, бүрээс, бүтээлэг, хүүхдийн тэрэгний даавуу, суудлын бүрээс, энгэрэвч г.м Хүүхэд тань хөлд орсон бол OxiClean толбо арилгагчийг өөр зүйлд туршаад үз. Хэрэглэх заавар: 1. Угаалгын машин руугаа бохир хувцасаа хийхээс өмнө, хувцасныхаа цэвэрлэгээний зааврын дагуу усныхаа температурыг тохируулаад ердийн угаалгын бодистойгоо OxiClean ээ хэмжээстэй савны 1\4 ээр, их бол 1\2 ээр хамт хийж усаа дүүргэнэ. 2. Угаахаас өмнө: 500гр орчим усанд хэмжээстэй савны хийнэ. Уусмалаа толбо руугаа түрхэхээд үрээд 10 мин хүлээнэ. Норсон хэсэгээ хатаах шаадлагагүй ердийн угаалгын нунтагтай угаалганд хийж угаана. Угааж болдоггүй хувцас эдлэлийн толбыг цагаан алчуураар сайтар арчаад тэрүүхэн хэсэгээ усаар зайлж хатаана. Шаардлагатай бол дахин оролдоно. 3. Дэвтээх: 3-4 л усанд хэмжээстэй савны хагасаар хийнэ. Бохироо хийгээд 1-2 цаг дэвтээгээд толбо арилсаны дараа зайлах эсвэл угаана. Аюулгүй хэрэглэх зөвөлгөө 1. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь туршиж үз. Усаар зайлаад хуурай болго. Цэвэрлэх хувцас эдлэлийнхээ цэвэрлэгээний зааврын дагуу усныхаа температурыг байнга тааруулж бай. OxiClean бүлээн болон халуун усанд хамгийн сайн үйлчилдэг. Шинэхэн толбыг арилгахдаа хүйтэн усаар зөвхөн толбо болсон хэсэг дээр норгож зайлж цэвэрлэнэ. 2. Торго, торгомсог материал, ноос ноолууран, савхи, илэг зэрэг материалд хэрэглэж болохгүй, мөн Зөвхөн хими цэвэрлэгээ (Dry clean only) гэсэн заавартай бол хэрэглэхгүй. Үнэт эдлэл, эммульс,нэхмэл сагс, будаагүй хулсан эдлэл, олс, шахмал болон боловсруулсан модонд огт хэрэглэж болохгүй. Метал эдлэл дээр дэвтээлгүй хурдан хэрэглээд гүйцэт зайлж хэрэглэнэ. Зэвэрсэн, хуурайшсан будагтай эсвэл цайрах аюултай зүйлд хэрэглэж болохгүй. 3. Хэрэглэснийхээ дараа хуурайгаар нь таглаж хадгалах хэрэгтэй. Зарим толбыг шаардлагатай бол дахин дахин оролдоод үзэх эсвэл нэмж хэрэглэнэ. Гэхдээ хэтрүүлвэл өнгө алдах магадлалттай. Хэрэв хүйтэн усан хэрэглэх бол эхлээд 500 мл орчим халуун бүлээн усанд OxiClean ээ хийгээд дараа нь хүйтэн ус нэмж хэрэглэнэ.


OxiClean® Baby Stain Remover Spray - Хүүхдийн хувцас болон бусад хувцас эдлэлийн янз бүрийн толбыг арилгадаг. Хувцас эдлэл нь маш муухай толбо болвол энэ толбо арилгагчийг хэрэглээд гоё сайхан хэвээр харагдах болно. · Хамгийн их тохиолддог толбо: Хүүхдийн цагаан хэрэглэл, хүүхдийн хоол, жүүс г.м · Бусад өөр төрлийн толбо: Угаах заавартай палаж хувцас эдлэл, хүүхэлдэйн хувцас, хүүхдийн ор дэрний цагаан хэрэглэл, гудасны өнгө, бүрээс, бүтээлэг, хүүхдийн тэрэгний даавуу, суудлын бүрээс, энгэрэвч г.м · Хлоргүй үнэргүй өнгө хадгалана. Бүх температурт тохирно, шинэхэн толбо арилгана. Хэрэглэх заавар: 1. Толбо руугаа нэвтэртэл нь шүршинэ. 2. Зөөлөн үрээд 5 минут хүлээнэ. 3. Дараа нь ердийн угаалгын бодисоор угаана. Аюулгүй хэрэглэх зөвөлгөө : Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь туршиж үз. Торго, торгомсог материал, ноос ноолууран, савхи, илэг зэрэг материалд хэрэглэж болохгүй, зөвхөн хими цэвэрлэгээ (Dry clean only) гэсэн заавартай бол хэрэглэхгүй. Хувцас эдлэлийнхээ цэвэрлэгээний зааврын дагуу цэвэрлэнэ. Шинэхэн толбыг арилгахдаа хүйтэн усаар зөвхөн толбо болсон хэсэг дээр норгож зайлж цэвэрлэнэ. Зарим толбыг шаардлагатай бол дахин дахин оролдоод үзэх эсвэл нэмж хэрэглэнэ


Orange Glo ® Hardwood floor - Хатуу модон шал цэвэрлэгч Шинэхэн Orange-ний үнэртэй Цэвэрхэн болгоно - Гялалзуулна - Үрэлтээс хамгаална - Сэргээнэ- Хэрэглэх заавар: Энэ бүтээгдэхүүн нь ус хэрэглэдэггүй. Хэрэглэхийнхээ өмнө шалныхаа хир буртагыг угаах юмуу эсвэл соруулж цэвэрлэнэ. 1. Шалныхаа хээг дагуулж, мөн дөрвөлжин хэлбэрээр Orange Glo –гээ гоожуулна. 2. Түүнийг хөндлөн шулуунаар модны ширхэгийн дагуу шал цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Энэ маягаар бусад газруудаар цэвэрлэнэ. Тэгсэнийхээ дараа шал цэвэрлэгчээ зайлж цэвэрлэхгүй бол дараачийн газруудаа бохирдуулна. 15 минут хүрэхгүй хугацаанд шал тань гялалзсан өнгөөр хатна. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь туршиж үз. Цэвэрлэсэн шалаа чийгтэй үед дээгүүр нь явж болохгүй. Ламинат, тосолсон модон шал хуучирсан модон шаланд хэрэглэхгүй.


Orange Glo® Wood Furniture 2-in-1 Clean and Polish Spray-Модон тавилга цэвэрлэгч шүршдэг шингэн таны модон эдлэлийн тос болон хир бохирдолыг арилгаж байгалийн өнгийг сэргээн харагдуулна. Модон тавилгыг гялалзсан цэвэрхэн болгоно. Энэ бүтээгдэхүүн нь ус хэрэглэдэггүй Хэрэглэх заавар: Бүтээгдэхүүний хошууг ON байрлал руу эргүүлнэ. Зөөлөн даавуунд шүршиж шингээгээд арчиж цэвэрлэнэ. Эхлээд хэсэг газар байнга туршиж үз. Хиртэл ихтэй бол шүршээд 5 минут байлгаж байгаад арчина. Orange Glo нь байгалийн гүйцэт боловсруулсан хар модон эдлэлийг цэвэрлэнэ. Гүйцэт боловсруулаагүй эсвэл лакадсан, шахмал халцарч муудсан модонд хэрэглэж болохгүйг анхаарна уу (модон шал, шатны гишгүүр, шүршүүрийн гишгүүр модонд хэрэглэхийг хориглоно.)


Extra strength - Carpet Odor Eliminator - Хивсний өмөрмөц үнэр дарагч/ хөгц, мөөгөнцөр, тамхи/ таны гэрийг Цэцгийн анхилуун сайхан үнэртэй болгоно. Хэрэглэх заавар: Хивсэн дээрээ бүхэлд нь цацаж, 15 минут хүлээсний дараа вакуум тоос сорогчоор хир буртагийг соруулж авна. Хэрэглэх болгондоо вакуумаар соруулвал үр дүнтэй. Хог хаягдлыг гайхалтай цэвэрлэнэ, харин хивсний толбо арилгахгүй. Өвөрмөц хурц үнэтэй бол их хэмжээгээр цацаад 30 минут хүлээгээд соруулна.Нойтон эсвэл чийгтэй хивсэнд хэрэглэхгүй. Үүнээс гадна энэ бүтээгдэхүүнийг буйдан сандал, ор, машины хивс, зориулалтын хогийн саванд хэрэглэнэ. Санамж: Өнгө будагтай хивсэнд хэрэглэхийнхээ өмнө далд газар туршиж үз. Туршихдаа аяганы тал усанд амны хагас халбаганы хэмжээгээр бодисоо хийж уусгаад хивснийхээ жижигхэн хэсэгт гоожуулж асгаад үз. Норсон хэсэгээ хатсаных нь дараа вакуумаар соруулж үзэхэд өнгө будаг нь өөрчлөгдөхгүй бол хэрэглэж болохыг анхаарна уу.


Fresh & Linen - Carpet Odor Eliminator Хивсний үнэр дарагч, Хаврын улиралд цонхоор сэнгэсэн сайхан үнэр үнэртүүлэх мэт санагдуулж гялалзуулна. Хэрэглэх заавар: Хивсэн дээрээ бүхэлд нь цацаж, 15 мин хүлээсний дараа вакуум тоос сорогчоор хир буртагийг соруулж авна. Хэрэглэх болгондоо вакуумаар соруулвал үр дүнтэй. Хог хаягдлыг гайхалтай цэвэрлэнэ, харин хивсний толбо арилгахгүй. Өвөрмөц хурц үнэтэй бол их хэмжээгээр цацаад 30 минут хүлээгээд соруулна. Нойтон, чийгтэй хивсэнд хэрэглэхгүй. Үүнээс гадна энэ бүтээгдэхүүнийг буйдан сандал, ор, машины хивс, зориулалтын хогийн саванд хэрэглэнэ. Санамж: Өнгө будагтай хивсэнд хэрэглэхийнхээ өмнө далд газар туршиж үз. Туршихдаа аяганы тал усанд амны хагас халбаганы хэмжээгээр бодисоо хийж уусгаад хивснийхээ жижигхэн хэсэгт гоожуулж асгаад үз. Норсон хэсэгээ хатсаных нь дараа вакуумаар соруулж үзэхэд өнгө будаг нь өөрчлөгдөхгүй бол хэрэглэж болохыг анхаарна уу


Scrub Free – Bathroom Cleaner with Bleach - Цайруулагчтай ванны өрөө цэвэрлэгч, Шүршүүрийн хаалга хаалт, плитаны завсар зааг, хулдаасан хөшиг, усны тоолуур, тосолгоо хийдэггүй шал, шилэн хуванцар ванн, угаалтуурт цэвэрлэхэд тохиромжтой. -Хөгцний толбыг шууд цайруулна -Цэвэрлэнэ, үнэр дарна -Үрэхгүй, маажихгүй -Төгс гүйцэтгэл, төгс үр дүн Хэрэглэх заавар: Бохирдсон хэсэгтэй л хэрэглэнэ. Хэрэглэх үед цацсан шингэн амьсгалахад хэцүү байвал та өрөөг хэсэг хугацаанд орхиж болно. ОО –ын өрөөний суултуур цэвэрлэгч, хүчиллэг, аммиак ,өөр бусад цэвэрлэгч бүтээгдэхүүнтэй хольж цэвэрлэж болохгүй. Хордох аюултай. Эмзэг мэдрэмтгий арьстай эсвэл удаан хугацаанд хэрэглэх бол хамгаалалтын бээлий хэрэглэ. 1. Хэрэглэхийн өмнө эхлээд хэсэгхэн жижиг газар нь байнга туршиж үз. 2. Хөгцөрсөн толбо руугаа шүршээд уустал нь хүлээ. 3. Чийгтэй порлон эсвэл даавуугаар арчина. 4. Их хөгцөрсөн толбыг шаардлагатай бол удаан хугацаанд хүлээгээд эсвэл нэмэлт бодис хэрэглэнэ. Метал эсвэл шаазан эдлэлийн толбыг арилгасныхаа дараа зэврэлт, өнгө алдалтаас зайлсхийж хурдан усаар зайл. Анхааруулга: Даавуу, нэхмэл, мод, хивс, будсан, цаасан, резинэн гэх мэт гадаргуу дээр хэрэглэж болохгүй. Бусад гадаргуу дээр жижиг хэсэгт туршиж үзээд хэрэглэнэ. Үүнийг хэрэглэхдээ үргэлж дээрх заавар зөвөлгөөг анхаарна уу.
 

И-мэйл Бүртгэл

И-мэйл хаягаа бичнэ үү!

Холбоо барих

(Хариуг доорх нүдэнд бичнэ үү!) 3+2=

Клубын Гишүүн Нэвтрэх



Одоо сайтад байгаа

Манайд 7 зочид онлайн