МЕТРО ЭКСПРЕСС- өөртөө үйлчлэх угаалгын цэг, Хими цэвэрлэгээ, Улаанбаатар, Монгол улс

 Германы Henkel компани нь 1907 оноос хойш ахуйн  цэвэрлэгээний бодис болон угаалгын нунтгийг үйлдвэрлэж ирсэн. Энэ компаний бүх бүтээгдэхүүн нь Герман болон Европын стандартад таарахуйц харшилаас хамгаалж үр дүнтэй угаалгыг гүйцэтгэдэг. Энэ компаний ашгийн ихэнхи хэсэг нь дахин шинээр илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагддаг.

Шал хивс цэвэрлэгч бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн Тайлбар
SAPUR-Хивс цэвэрлэгч чийглэг нунтаг 750гр /15м2/ХЗ: Эхлээд тоос сорогчоор хивснийхээ тоосыг цэвэрлээд энэ нунтгаа хивсэндээ жигд тараан цацаж зөөлөн үстэй сойзоор хөнгөн үрж хивсний гүнд оруулна. 20 минутын дараа тоос сорогчоор соруулж авна. Урт үстэй хивсэнд арай удаан байлгана. Их хиртэлттэй толбо болсон хивсэнд Sil oxi бодисыг нэмж хэрэглэж болно. Сайхан үнэр шингээнэ. Дахин хурдан бохирдохоос хамгаалдаг. Өнгийг нь сэргээнэ. Зөөлөн учир хивсний үсийг гэмтээхгүй.
 
SAPUR - Хивс цэвэрлэгч шүршдэг бодис Богино үстэй хивс, дрож, хиймэл хивс, сандлын бүрээс  автомашины салон цэвэрлэнэ. Савхи, торго, хилэн материалтай эдлэлд хэрэглэж болохгүй. Хивс болон эдлэлийн будаг гарах эсэхийг булан өнцөг дээр нь цацаж шалгаж үзнэ үү. ХЗ: Эхлээд тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ. Шүршихээс өмнө сайтар сэгсэрнэ, шүршсэний дараа шаардлагатай бол зөөлөн үстэй сойзоор гүнд оруулна. Эхлээд хамгийн дээд тал нь 2м талбайд шүршинэ.  Дараа нь 2м, 2м гээд үргэлжлүүлэн цэвэрлэнэ.  Өрөөнд агаар оруулж 2-4 цагийн дараа буюу хатасны дараа тоос сорогчоор соруулна. Бодисыг хивсэнд шингээх ёстой.  Цацсан үед хивсэн дээгүүр явж болохгүй.
 
SOFIX PARQUET - Паркет өнгөлөгч /1л / Паркет болон модон эдлэлд зориулагдсан Паркет, модыг байгалийнх нь өнгөөр удаан хадгална SOFIX LAMINATE - Ламинат өнгөлөгч /1л/ Ламинат, үйсэн гадаргуунд зориулагдсан. Хулдаасан шал өнгөлж болно. Зураасгүй гялалзсан өнгөө удаан хадгална
SOFIX STONE - Чулуун шал, гадаргуу өнгөлөгч /1л /Бүх төрлийн чулуун шал гадаргуунд зориулагдсан /гантиг, гранит, синтетик чулуун, керамик, шифр г.м/Шалыг хэт норгож болохгүй. Цэвэрлэх, өнгөлөх нь нэгэн зэрэг хийгдэнэ. Арчихад шал гялалзах ба нэмж өнгөлөх шаардлагагүй. Цэвэрлэсний дараа хир, гутлын зураас гарах, хиртэхээс удаан хугацаанд хамгаалж, гялалзсан байдлаа хадгална. Шинэ шалыг эхний удаа цэвэрлэхдээ энэ шингэнийг усаар шингэлэхгүйгээр цэвэрлэх боломжтой. ХЗ:  Эхлээд шалаа сайтар цэвэрлэсэн байна. 5 л усанд савны тагаар 1 бүтэн 1 хагас шингэнг хийж шалаа цэвэрлэснийхээ дараа бага зэрэг чийгтэй алчуураар арчина. Элдэв бохирдолтоос хамгаална. Анх хэрэглэхдээ усгүй шуудхэрэглэж болно. Дараачийн удаа цэвэрлэхдээ усандаа найруулна.
 

Der General - /750 мл, 4л савлагаатай/ Бүх төрлийн шал, цонхны давцан гэрийн бүх эд хогшлын гадаргуу,  сантехникийн шугам, үүдний мебель цэвэрлэнэ. ХЗ: 5 л усанд 2 таг буюу 60 мл-ийг шингэлж арчина. Уулын сэнгэнэсэн сайхан цэцгийн үнэртэй, түргэн хатна.
 

Terra Activ - Гэр ахуйн бүх төрлийн гадаргуу /..... / Энгийн бохирдол, толбо: 5 л усанд шингэнээс 1 бүтэн, хагас аягыг хийнэ. Гадаргууг дахин арчих шаардлагагүй. Хуурай болтол нь үрэх шаардлагагүй. Гүн бохирдол, толбо: Зориулалтын хөвсгөр резинээр шингэлэхгүйгээр арчиж, гадаргууг чийгтэй алчуураар дахин арчина. Хуурай болтол нь үрэх шаардлагагүй.
 

И-мэйл Бүртгэл

И-мэйл хаягаа бичнэ үү!

Холбоо барих

(Хариуг доорх нүдэнд бичнэ үү!) 3+2=

Клубын Гишүүн Нэвтрэх



Одоо сайтад байгаа

Манайд 7 зочид онлайн