|
НЭР
|
ЗОРИУЛАЛТ
|
|
X-tra толбо арилгагч шаргал өнгийн шингэн
|
Энэхүү шингэн нь хүний биеээс гаралтай бүх төрлийн толбыг арилгах зориулалттай. 1 кг угаалганд 12 грамм шингэн орно. Угаах зүйлийн гүн бохирдолттой хэсэг дээр уг шингэнээс түрхэж сайтар сойздон угаалганд оруулвал илүү үр дүнтэй. Хүний биед хор нөлөөгөй хэдий ч хэрэглэх үед амнаас хөндий барьвал зохистой.
|
|
“О” хоол хүнсний зүйлийн толбо арилгагч шингэн
|
Уг шингэн нь хоол хүнсний гаралтай толбо болон хувцасны бохирдол ихтэй хэсгийн угаалгын өмнө урьдчилан боловсруулах зориулалттай. 1 кг угаалганд 8 грамм шингэн хангалттай.
|
|
TOP ноос ноолууран эдлэл угаагч шингэн
|
Ноос ноолууран эдлэлийг угаалгын явцад агшиж жижигрэх эсвэл сунахаас хамгаалахад энэхүү шингэнийг хэрэглэнэ.
|
|
MEGA CHLOR бохирдолт ихтэй хувцас угаахад зориулагдсан цагаан энгийн нунтаг
|
Холимог материалаар хийсэн бохирдол ихтэй эдлэлийг цайруулах үйлчилгээтэй уг нунтгийг “Wolponal Forte” бодистой хамт угаалгын циклийн 2 дахь үе шатанд хэрэглэх шаардлагатай. 1 кг угаалганд 3-7 грамм нунтаг бодис хангалттай. Угаалгыг 60 хэм хүртэлх халуун усанд хийвэл нэн зохистой. Энэхүү бодисыг угаалгын эхэнд хэрэглэх тохиолдолд угаалгын нунтагтай хамт хэрэглэнэ
|
|
MEGAPUR дунд зэргийн хиртэлттэй хувцас эдлэл угаагч шингэн
|
Энэхүү шингэнийг бүх төрлийн цагаан хэрэглэл болон холимог даавуун эдлэл угаахад хэрэглэнэ. Найрлагандаа цайруулагч бодис агуулах уг шингэнээр тос, сүү, будаг, чихрийн толбыг арилгаж болно. Уг шингэн нь цаган өнгөтэй эдлэлийг өнгө алдахаас хамгаалах чанартай. 1кг угаалганд 7 грамм шингэн орно. Хиртэлт ихтэй зүйл угаах тохиолдолд уг шингэн дээр ?i?a Ol?o бүтээ-дэхүүнийг нэмж хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ. Германы байгаль орчны албаны хэрэглэх зөвшөөрөлтэй.
|
|
“S” машины тосны толбо арилгагч шингэн саван
|
Машин/техникийн тос, тосолгооны материалаас тогтсон толбо, түүнчлэн өөх тосны толбыг арилгахад уг шингэн нь нэн тохиромжтой. 1 кг угаалганд 8 грамм шингэн хангалттай.
|
|
FWM ноос ноолууран эдлэл угаагч шингэн
|
Угаалгын энэхүү шингэнийг ноос, ноолуур болон торгон эдлэл угааж цэвэрлэхэд тусгайлан хэрэглэнэ.
|
|
STARCH шингэн хэлбэрийн цардуул
|
Ширээний бүтээлэг болон цардаж хэрэглэдэг эдлэлийг цэвэрлэж цардах зориулалт бүхий уг шингэнийг угаалгын циклийн эцэст (угааж буй зүйлээ цэвэр усаар зайлах үед) нэмж хэрэглэнэ.
|
|
VERNELL хувцас зайлагч, ангижруулагч
|
vernel-ийг байгалийн гаралтай, мөн нийлэг эдээр хийсэн угааж болох бүх төрлийн материалыг угааж цэвэр усаар зайлах үед хэрэглэснээр угаасан зүйл тань зөөлөн, анхилуун үнэртэй болохоос гадна хатсаныхаа дараа цахилгаанжихгүй. үүгээр зогсохгүй угаасан зүйл тань маш сайн индүүдлэг авах болно.
|